Сурах
Чадвартай Хөгжүүлэгч болох уу?
Зөвхөн онол биш бодит төсөл, бодит програмын орчин, бодит ур чадвар. Суурь мэдлэгээс эхлээд Google Cloud болон AI хөгжүүлэлт хүртэл сурна.
Хөгжүүлэгчийн суурь мэдлэг
Кодоо бичиж чадаж байна, гэхдээ хаана, яаж нийтлэхээ мэдэхгүй байна уу? GitHub-т хэрхэн оруулах, сайтаа хэрхэн нийтэд нээх — эхнээс дуустал хамт хийнэ.
Хүн харах зүйлийг хийх
Товч дарахад ажиллах, хуудас нээгдэхэд харагдах — хэрэглэгч шууд хардаг тэр хэсгийг JavaScript, React, Next.js-ээр хэрхэн бүтээхийг сурна.
JavaScript — Орчин үеийн суурь
Async/await, fetch, ES6+ синтакс, модуль — аль ч framework ашиглахын өмнө мэдэх ёстой JS суурь.
React — Компонент, state, hooks
React-ийн үндсэн ойлголт: component, props, useState, useEffect, routing — бодит дадлагатай.
Next.js — Production-д бэлэн вебсайт
SSR, SSG, API routes, SEO, Vercel deploy — Next.js-ээр бүтэн бүтээгдэхүүн гаргах.
Харагдахгүй боловч бүхнийг ажиллуулдаг хэсэг
Нэвтрэх, мэдээлэл хадгалах, API — апп-ын ард нь юу болдгийг ойлгоод, өөрөө бүтээж сур. Энэ хэсгийг мэддэг хүнийг компани хайдаг.
Node.js & REST API
Express ашиглан REST API бүтээх, middleware, route, error handling — backend-ийн суурь.
Database — PostgreSQL & Prisma
Schema дизайн, SQL query, Prisma ORM ашиглан Next.js/Node.js-тэй холбох.
Auth & Security
JWT, OAuth, session, environment variable — аюулгүй систем бүтээх үндэс.
AI болон Cloud — ирээдүйн инженерүүдэд
Google Cloud дээр систем байрлуулах, Gemini API-аар AI feature нэмэх, agent бүтээх. Монголд энийг мэддэг хөгжүүлэгч цөөхөн — тэр цөөхний нэг болох боломж.
Google Cloud — Эхлэгчдэд
GCP console, Cloud Run, Cloud Storage, IAM — Google Cloud-ийн үндсэн сервисүүдийг практикаар сурна.
Gen AI хөгжүүлэлт — Gemini API
Gemini API ашиглах, prompt engineering, апп дотор AI feature нэмэх — бодит жишээнүүдтэй.
AI Agent — Google Cloud дээр
Agent архитектур, tool use, Google Cloud дээр deploy хийх — автономиор ажиллах AI систем бүтээх.